Хуулийн этгээдийн нэр: "Бяцхан Хавар" НҮТББ
Байгууллагын дугаар: 7224769
Улс: Монгол Улс
Манай зорилго:
Дижитал технологийг ашиглан эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, иргэний нийгэм зэрэг салбарууд, тэдгээрийн оролцогчдод тусламж, дэмжлэг үзүүлэх.
Хэрэгжүүлж буй төслүүд:
1. Олон нийтэд нээлттэй шилэн дансны шийдэл - Жишээ шилэн данс харах
Google Sheet болон банкны Open API (Corporate Gateway) технологиудыг ашиглан санхүүгээ олон нийтэд нээлттэй тайлагнахад зориулсан үнэгүй, хялбар, аюулгүй шийдлийг санал болгож байна. Тайлагнал нь бодит хугацааны (real time) горимтой тул хугацааны хоцрогдлыг арилгах, зөвхөн харах горимтой (view-only) тул засвар оруулах боломжгүй, бүрэн автомат зэрэг давуу талтай. Энэхүү шийдэл нь СӨХ, ТББ-аас эхлээд санхүүгээ олон нийтэд нээлттэй болгохыг хүссэн аль ч байгууллага ашиглах боломжтой ба нээлттэй өгөгдлийн (Open Data) соёл, сэтгэлгээг нийт иргэдэд, бүх түвшинд төлөвшүүлж, улмаар нээлттэй өгөгдлийг ашиглаж сурах, хянахад дэмжлэг үзүүлэх, институцийн итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.
2. "Нэг дусал" - https://onedrop.littlespring.org/
Нэг иргэний тууштай оролцоо нь бусдын оролцоотой нийлснээр нийгэмд хэрхэн чухал нөлөө үзүүлдэгийг олон нийтэд хялбар, тоглоомчилсон аргаар ойлгуулах зорилготой.
3. Шүгэл үлээх цахим, бие даасан платформ - https://shugel.littlespring.org
Иргэд нээлттэй өгөгдлийг ашиглаж, хянаж сурсны дараагаар "асуудалтай мэдээлэл"-ийг мэдээлэгчийн аюулгүй байдал, нууцлалыг бүрэн хамгаалсан өндөр нууцлал бүхий "Шүгэл үлээх цахим платформ"-оор дамжуулж мэдээллэх учиртай. Энэхүү зорилгын хүрээнд бид GlobaLeaks платформтой хамтран ажиллаж байгаа ба бид хэрэглээг илүү хялбар болгох зорилгоор Монгол хэл рүү орчууллаа.
4. Иргэдийн шууд оролцоотой засаглал - https://vote.littlespring.org
Иргэд нээлттэй өгөгдөлтэй ажиллаж сураад, асуудалтай зүйлсд шүгэл үлээж сурсны дараагаар технологийн тусламжтайгаар өөрсдөө шийдвэрээ гаргаж сурах нь илүү үр дүнтэй. Бид LiquidFeedback платформтой хамтран шууд болон төлөөллийн ардчиллыг хослуулсан, "иргэд саналаа бие даан шууд өгөх" эсвэл "өөрт итгэлтэй хүндээ буюу төлөөлөгчид түр хугацаагаар шилжүүлэх" боломжтой "Шингэн ардчилал (Liquid Democracy)" засаглалын хэлбэрийг жижиг хэмжээнд туршиж байна. Иргэн хүссэн үедээ саналаа өөрөө өгөх эсвэл тухайн асуудлаар илүү мэдээлэлтэй хүнд саналаа шилжүүлэх замаар динамик шилжүүлэг хийдэг онцлогтой. Энэхүү тогтолцоонд санал өгөх эрх нь тогтмол бус, асуудал бүрээр өөрчлөгдөж байдаг урсгал, уян хатан хэлбэртэй байхаас гадна орчин үеийн дижитал технологи, блокчэйн шийдлийг ашиглан шийдвэр гаргалтыг илүү ил тод болгоход чиглэдэг байна.
Санхүүжилт болон Хандив:
Та манай ХААН Банкны дансанд (IBAN: MN540005005570160014) хандив илгээх боломжтой. "Бяцхан Хавар" НҮТББ нь бүрэн ил тод шилэн данстай ба бүх гүйлгээг автоматаар олон нийтэд нээлттэй нийтэлж байна. Шилэн данс харах
Холбоо барих:
И-мэйл: nominerdene@littlespring.org